Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 150,498,553 төгрөгийн үнийн дүн бүхий 959,457 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа. Тодруулбал, Эрээнцав ХК (ECV +15.00%), Могойн гол ХК (BDL +14.39%), Айтүүлс ХК (ITLS +8.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -12.94%), Баянгол зочид буудал ХК (BNG -11.43%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,938 ширхэг нэгж эрх 20,725,043 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 85 ширхэг бонд 8,501,060 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 35,328,000 юань буюу 16,728,867,840 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Тус өдөр нийт 16,909,092,496 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулж, ТOП-20 индекс -1.38% хувиар буурч, 34,218.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,013,782,359,309 төгрөг боллоо.