2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.9 хувьтай гарч байсан бол 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 6.4 хувь болж өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхай, тээвэр ба агуулах, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан байна. 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт дүн 10,581.3 тэрбум төгрөг, төсвийн нийт
зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 9,033.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1,547.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.7 нэгж хувиар өссөн нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ 2,391.5 тэрбум төгрөгөөр өсөж, 1,547.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсантай холбоотой.