Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Эл төсөлд нүүрсний экспортыг ирэх онд 60 сая тонн, эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүргэх, инфляцыг 8.5 хувь хүртэл бууруулахаар тусгасныг Сангийн яамнаас өчигдөр мэдээллээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.28, зарлагын хэмжээ 27.36 их наяд байхаар тооцоолжээ.
Төсвийн алдагдал 2.07 их наяд болж, ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэнэ хэмээн тооцсон байна. Зардлыг дотор нь ангилбал тэтгэвэр, тэтгэмж 5.14, боловсрол, эрүүл мэнд, соёлын гүйцэтгэл, санхүүжилт 4.7, цалин хөлс 3.04, төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал 3.39, гадаад зээл, тусламж 1.78, хүүгийн зардал 1.17, хүүхдийн мөнгө 1.56, улсын төсвийн хөр өнгө оруулалт 3.26, бусад (ОНХС, стратегийн нөөц хөрөнгө, эргэж төлөгдөх цэвэр зээл зэрэг) 2.46, улсын төсвийн хөрөнгө оруулалт 3.26 их наяд, бусад халамж 826.7 тэрбумыг нь эзлэх аж. Тухайлбал, зам, тээврийн салбарт 601.7 тэрбум төгр өгөөр 96 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн 1.5 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 8.4 сая тонн төмрийн хүдэр, газрын тос 4.8 сая баррелийг экспортолно гэж тооцсон байна. Ингэхдээ тонн нүүрсний ханш 140, зэсийнх 9000, төмрийн хүдрийнх 75, унци алтных 1950, баррель газрын тосных 83 ам.доллар байна хэмээн тооцоолсныг дурдлаа.
Сангийн сайд “Экспортын бүтээгдэхүүний үнийг бодитой тооцоолсон. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжих бодлого хэвээр үргэлжилж, хэмжээг нь нэмэгдүүлнэ” гэв. Ирэх оны төсвийн төсөлд ДНБ 74 их наяд төгрөг, гадаад валютын албан нөөц 5.03 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцон тусгажээ
Б.Сонор