Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны статистикаас иш татан хүргэж байна. Есдүгээр сарын 1-30-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4350 орчим чингэлгийн үлдэгдэл байна. Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 55-65 хонож гардаг. Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 911 чингэлэг байгаа ба үүнээс ачаатай 684, хоосон 227 чингэлэг байна.