Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1050 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс 2024 онд 61 хувь буюу 645 төсөл, 2025 онд 22 хувь буюу 235 төсөл, 2026 онд 16 хувь буюу 169 төслийг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.
Үүнд:
- Мэдээлэл холбооны дэд бүтцэд холбогдоогүй 191 багт харилцаа, холбооны дэд бүтцийг холбох төсөлд 20 тэрбум төгрөг,
- “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад шаардагдах санхүүжилтэд 30 тэрбум төгрөг,
- Аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох, сумдыг улсын чанартай авто замтай холбох 32 төсөл,
- Хөшигийн хөндийн дэд бүтэц, инженер, дулаан, цахилгааны хангамжийг нэмэгдүүлэх,
- 140 сургууль барихад 361.3 тэрбум, 128 цэцэрлэгийг 147.8 тэрбум, 65 эмнэлгийг 137.5 тэрбум, 36 дотуур байрыг 43.2 тэрбум, 51 соёлын төв музейг 132.8 тэрбум, 50 спорт заал, спортын цогцолборын төслүүдэд 78.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тооцоолжээ.
Мөн Улаанбаатар хотод баригдах “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн төсөлд 140 тэрбум, “Зүрх судасны үндэсний төв”, Төв аймгийн Сэргэлэн суманд баригдах “Халдвар үндэсний төв 2” зэрэг бүтээн байгуулалтад 15.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үе шаттайгаар тусгасан байна.