Монгол, Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. “Оном” сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтрологийн холбоо, Европын элэг судлалын холбоо, “Олон улсын элэг судлалын сан”-тай хамтран уг зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд гадаад, дотоодын эрдэмтэн, эмч нар оролцсон юм.
Тэр үеэр Европын элэг судлалын холбооны Боловсрол, сургалт хариуцсан ерөнхий зөвлөх, Швейцарийн холбооны улсын Женевийн их сургуулийн эмнэлгийн профессор Францеско Негротой ярилцлаа.
-Манай улсад анх удаа болж буй энэ зөвлөгөөний үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монголчуудыг элэгний өвчин, эмгэгтэй тэмцэхэд Европын элэг судлалын холбоо ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдгийг хэлэлцэж, цаашдаа Монголын судлаач, эмч нарыг гадаадад сургах, Европын лаборатори, эмнэлэгт ажиллах боломжоор хангах талаар ярилцлаа.
Мөн танай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний өвчлөлийг хэрхэн бууруулж байгаагаас суралцахыг хүсэж байна.
-Элэгний өвчлөлийг бууруулах дэлхий нийтийн сүүлийн үеийн ололт, амжилтаас дурдахгүй юу?
-Сүүлийн гурван жилд гарсан хамгийн том амжилт гэвэл элэгний С вирусийг устгах эм гаргаж авсан явдал. Өмнө нь гаж нөлөө ихтэй эмчилгээ хийдэг байсан одоо шинээр гарсан “Харвони” болон бусад таван төрлийн эмийг 8-12 долоо хоног уугаад С вирусийг устгаж чадаж байгаа нь том ололт. Монголд эдгээр эмийг хэрэглээд эхэлжээ.
-Швейцарь улсад энэ төрлийн өвчлөл ямар байдаг вэ. Өвчлөлийг бууруулахад хэрхэн анхаарч ажилладаг бол?
-Манай улсын хүн амын 0.7 хувь нь элэгний С, 0.4 хувь нь В вирусийн халдвартай гэсэн судалгаа байдаг. Элэгний D вирусийн халдвар дээрх хоёроос харьцангуй бага. Эдгээр нь Монголтой харьцуулахад маш бага гэсэн үг. Халдвартай иргэний олонх нь монгол хүн л дээ.
-Европын элэг судлалын холбооны Боловсрол, сургалт хариуцсан ерөнхий зөвлөхийн хувьд эрүүл мэндийн боловсролыг бүх нийтэд олгоход юунд анхаарах хэрэгтэйг зөвлөхгүй юү?
-Хүмүүс өөрийн эрүүл мэндэд санаа тавьдаг болох нь их чухал. Хэвлэл мэдээллийн

-Хүмүүс өөрийн эрүүл мэндэд санаа тавьдаг болох нь их чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн зөвлөмж, мэдээллийг сайн өгөхийн зэрэгцээ “ханиад хүрлээ” гээд эмнэлэгт хандсан иргэнд тухайн эмч эрүүл амьдралын хэв маяг болон бусад зөвлөгөөг хэлж өгдөг байх хэрэгтэй. Хүүхдэд сургуульд орохоос нь эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал.
Спортоор хичээллүүлэхээс гадна эрүүл мэндэд нь тусгүй хүнсийг хязгаарлах нь үр дүнтэй. Тухайлбал, сургуулийнх нь ойр орчимд “Кока кола” уухыг хориглох. Маш их элсэн чихэртэй учраас хүний биед муу. 10-15 жилийн дараа гэхэд хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Одоо халдварт өвчний тархалт их байгаа бол тэр үед халдварт бус өвчний тархалт нэмэгдэнэ.
Ялангуяа таргалалт, чихрийн шижингээс шалтгаалсан өвчлөл ихсэх хандлагатай байна. Энэ талаар монгол хүмүүст илтгэл тавихдаа онцолсон.
-Швейцарьт элэгний өвчлөл бага гэлээ. Тэгвэл танай улсын “толгойн өвчин” юу вэ?
-Үхэлд хүргэж буй өвчний тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны эмгэг. Бүх төрлийн хорт хавдар. Монголд элэгний вирусийн халдвар их байгаа шалтгаан нь нэг удаагийн тариур хэрэглэдэггүй байснаас улбаатай. ЗХУ-аас эхтэй гэх юм уу даа. Нэг удаагийн тариур байхгүй, тариураа буцалгаж тарьдаг байснаас элэгний вирусийн халдвар их тархжээ.
Европт бол тийм зүйл байгаагүй. Монгол Улстай ижилхэн халдварын тархалт ихтэй улс нь Египет. 1970- аад онд тус улсад шистосомы гэх шимэгчийг устгахын тулд нэг тариурыг олон хүнд дамжуулан хэрэглэснээр В, С вирусийн халдвар их тархсан байдаг.
-Европын элэг судлалын холбоо манай эмч, судлаачидтай хамтран ажиллах уу?
-“Оном” сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгтэй судалгаа, боловсролын чиглэлд хамтран ажиллана гэж найдаж байна. Ямар сэдэв, чиглэлээр хамтарч ажиллах вэ гэдгээ тодорхойлсноороо энэ хурал давуу талтай. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол Улсын Засгийн газар үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хамгийн эхэнд юу хийж хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарах нь чухал.
Нэг жишээ авъя. Цоргоноос цоорхой хувин руу ус гоожиж байна гэж бодъё. Гоожиж буй ус нь элэгний вирусийн халдвартай хүмүүс бол хувингийн цоорхойгоор урсаж байгаа нь эмчлэгдсэн өвчтөнүүд. Гоо сайхан, шүдний эмнэлгийн ариутгал, бэлгийн замын халдвар, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийг анхааралдаа авч халдварын эх үүсвэрийг зогсоож, цоргыг нь хаахгүй бол вирусийн халдвар буурахгүй.
Өөрөөр хэлбэл, эрсдэлийг нь таслан зогсоож, халдвар дамжих замуудаас сэргийлэх арга хэмжээ авахгүй бол бүрэн эмчилж чадахгүй. Хувингаа хоосон болгох хэрэгтэй.
-Тэгвэл хувингаа дүүргэхгүй, усаа хаахын тулд элэгний өвчлөл ихтэй манай улс хэр хугацаа зарцуулах бол?
-Үүнд хариулахад хэцүү. Хувинд байгаа нүх буюу эмчлэгдсэн хүн олон байх тусам ус амархан хоосорно. Гэхдээ энэ нь цоргоноос гарах уснаас хамааралтай. Өвчний эрсдэл нь их, бага ямар байхаас шалтгаална гэсэн үг. Тиймээс Монгол Улсад вирусийн тархвар, шалтгаан юу болохыг маш сайн судлах хэрэгтэй. Халдварын шалтгааныг оновчтой зөв мэдэж байвал хөтөлбөр илүү сайн хэрэгжих юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр цаашид амжилттай хэрэгжинэ гэж бодож байна. Гэхдээ зөвхөн эмчлэх бус, судалгаа шинжилгээний ажлыг хамтад нь явуулах нь чухал. Яагаад гэхээр эмчлэгдсэн хүн, халдвартай өвчтөнөөс дахин халдвар авах эрсдэлтэй. Тиймээс эрсдэлт хүчин зүйлээ тогтоож, үүний үндсэн дээр бусдад өвчнөө тараахгүй байх, ямар замаар халдвар авдаг талаар боловсрол олгох хэрэгтэй. Эмчилгээний хажуугаар судалгааны ажлыг орхигдуулж болохгүй.