БНСУ-д ерөнхийлөгчөө эсэргүүцсэн 6 дахь удаагийн жагсаал болж байна. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор огцроход бэлэн байгаагаа илэрхийлж засгийн газарт шийдвэр гаргах эрхийг нь өгсөн. Гэсэн ч иргэд шууд огцорсонгүй, бүх эрх мэдлийг гартаа авсан хэвэндээ байсаар байна хэмээн үзэж байгаа бөгөөд цаг хугацааг уртасгасаар байна хэмээн үзэж байгаа юм. Тиймээс өнөөдөр иргэдийн 6 дахь том жагсаал болж байгаа. Энэ удаа Ерөнхийлөгч байрлах Чон Хуа Дэ ордонлуу 100 метр ойртох эрхийг олгосон нь урьд урьдынхаасаа их хүн цугларна хэмээн хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна. 5 дахь удаагийн жагсаалд орон даяар 1.900.000 хүн жагссан бол энэ удаагийн жагсаалд 2.000.000 гаран хүн жагсах магадлалтай байгаа юм. 18 цагийн үед 900.000 хүн цуглараад байсан бол 19 цагийн байдлаар 1.100.000 хүрсэн байна.