Энэ сарын 25-ны өдөр ӨвөрМонголын зүүн үзэмчин хошууны Улгай хотод хүн амины ноцтой хэрэг гарчээ.Хуучнаар Жирэм аймгийн Хорчин хошууны харъяат иргэн Үнэнч хэмээх залуу өөрийн гэсэн мал ахуй хөрөнгө байхгүй тул хятад айлын малыг хөлсөөр маллаж байхдаа энэхүү хэргийг үйлджээ.
Тухайн өдөр юу болсоныг сөхвөл энэ жил ган болсоны улмаас мал нь тарга тэвээрэг аваагүйд малын эзэн Хан овогт Бан Жи Гу уурлан Үнэнчийг удаа дараа дарамталж байсан бөгөөд хэрэг гардаг өдөр Вэй овогт 2 Хятад болон бас нэг хятад зэрэг 3 хүн явуулж Үнэнчийг бэлчээр дээр нь зодуулсан байдаг..Үнэнч өөрийг нь зодсон 3 Хятадын амийг хөнөөж улмаар Хан овогтын гэрт очиж амийг нь бүрэлгэсэн байна.Ингээд 4 хүний аминд хүрсэнийхээ дараа өөрийн төрсөн нутаг болох Жирэм аймаг руу зугатааж явах замдаа "Ёлын мод" гэдэг газраас баригджээ.
Ерөнхийдөө ӨвөрМонголд олон өрх мал ахуй бэлчээр нутгаа Хятадуудад аажмаар алдаж Хятад малчдын хөлсний малчнаар ажиллах нь нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн газар нутаг бэлчээрийнхээ төлөө эрчимтэй тэмцлүүдийг өрнүүлж эхлээд байгаа билээ.1970 аад оноос эхлэн Хятад иргэдийг олон хүүхэдтэй болж болох,их дээд сургуульд хөнгөлттэй нөхцөлүүдээр суралцуулах болзолтойгоор ӨвөрМонголд суурьшуулан иргэншил олгож эхэлсэн бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд сая гаруй Хятад иргэд цагаачлан ирж иргэншил авсан байдаг ажээ.
Хятадын хууль хүчний байгууллагаас амиа алдсан 4 иргэний 2 нь монгол үндэстэн гэж зарласан хэдий ч саяны цагаачлан ирсэн сая гаруй иргэдийн төлөөлөл цэвэр хятад цустай хүмүүс байсан гэж ӨвөрМонголчууд мэдээлж байна.
Эл хэрэг явдалын дараагаар ӨвөрМонголчууд wechat болон бусад сүлжээгээр өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж Үнэнчийг хамгаалах арга эрэлхийлж байгаа бөгөөд 100 хувь Үнэнчийн зөв гэдэг дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлсээр байгаа ажээ.