Ираны анхны эмэгтэй олимпийн медальтанд тус улсын ерөнхийлөгч Хассан Роухани баяр хүргэлээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Кирмиад баяр хүргэмээр байна. Чи улсынхаа эмэгтэйчүүдийн том төлөөлөл байж чадлаа" хэмээн магтжээ. Энэ жил дөнгөж 18 настай Кирмиа Ализедах таеквондогийн 57 кг-д хүрэл медалийн төлөө Шведийн Никита Гласностичийг 5:1-ээр илүүрхэж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Ираны эмэгтэйчүүд томоохон спортын цэнгэлдэх рүү орохыг хориглосон шийдвэр 1979 онд гарч байв. Тухайн үед төр барьж байсан улс төрийн хүчин ийм шийдвэр гаргажээ. Харин 1992 оны Барселонагийн олимпод буудлагын төрөлд анх удаа эмэгтэй тамирчин оролцсон түүхтэй. Харин энэ онд иранчууд 41 тамирчин Риод илгээснээс 9 нь эмэгтэй хүн байлаа.
Ализедах Иранын теле сувагт өгсөн ярилцлагадаа "Миний медаль надтай адил олон эмэгтэйчүүдэд итгэл найдвар бэлэглэсэн гэдэгт итгэлтэй байна. Дөрвөн жилийн дараах олимпод бид алтан медалийн төлөө бүхнээ хийх болно" гэж ярьжээ.