Риогийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манайхаас эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран зодоглоно. Тэрбээр 2013, 2014 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жил медалийн оосроос атгаад алдсан шилдэг хүчтэн. Сүүлийн гурван жил дараалан медалийн төлөө барилдана гэдэг шилдэг бөхийн амжилт юм. Манай бөх эхний тойрогт Лондоны олимпийн хүрэл медальт, Инчёны Азийн наадмаас алт, Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай оноолт таарав. Мандахаа түүнийг ялвал БНХАУ-ын Ерланбик Катай, ДАШТ-ий мөнгөн медальт Австралийн Сахит Прицрени нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Мандахаа гавьяат бидний сүүлчийн найдвар.