UFC 202-ын оргил тулаан Конор Макгрегор, Найт Диас нарын дунд өрнөв. Тэд өмнө нь тулалдахад Диас өрсөлдөгчөө боож ялсан билээ. Өнөөдөр тулаан таван үеийн турш ширүүн өрнөж шүүгчдийн саналаар Конор Макгрегор яллаа. Тэрбээр тулааны эхнээс босоогоо үзэх сонирхолтой байсан. Үүнийгээ ч биелүүлэн Диасыг хэд хэдэн удаа хүн цохилтод оруулсан нь ялах үндэс боллоо.