Зам тээврийн сайд асан М.Зоригтын санаачилгаар соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор зохион байгуулж буй их мастер Г.Энхтуул шатар сонирхогчидтой зэрэг тоглох өдөрлөг яг одоо болж байна. 90 гаруй шатар сонирхогчдыг нэг дор цуглуулсан эл арга хэмжээ өнөөдөр 12.00 цагт Зайсанд эхэллээ. Их мастертай зэрэг тоглох өдөрлөгийг шатрын спортыг сурталчлан таниулахаас гадна Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлах зорилготой зохион байгуулж буйгаараа онцлог.
Өдөрлөгт оролцон их мастертай тоглож буй хамгийн бяцхан оролцогч нь 6 настай бол хамгийн ахмад нь 86 настай аж.