Америк хөлбөмбөгийн дээд лиг NFL-д данстай явсан 40 настай Даррен Шарпер Нью Орленс хотын шүүхээс 18 жилийн ял сонслоо. Гэхдээ энэ нь зөвхөн тус хотод хийсэн хэрэгт нь оноосон ял. Шарпер Луизина, Аризона, Калифорниа, Невада мужид нийт 16 эмэгтэйг мансууруулж, дараа нь хүчиндсэн хэрэгт холбогдсон. Тиймээс энэ муж улсын шүүхээр орж, нэмж ял сонсох магадлалтай юм.
Гэхдээ Шарпер ганцаараа хэрэг үйлдээгүй. Түүнийг найз Брэндон Ликкиардиг энэ хэрэгт хамтарч байсан хэмээн сэжиглэж байгаа. Ликкиардиг гэм буруутай эсэхийг шүүх хурал ирэх аравдугаар сарын 13-нд болох юм.
Шарпер спортын замналаа 2011 онд өндөрлөсөн. Тэрбээр "Грин бэй пайкерс", "Миннесота викинс", "Нью орленс сайнтс" багт тоглож байв. Харин 2010 онд "Сайнтс"-ын бүрэлдэхүүнд байхдаа супер боулын аварга болсон түүхтэй.