Цэнгэлийн манлай олимпийн наадамд манай улс 43 тамирчнаа илгээсэн билээ. Олимп өндөрлөхөд найман хоног үлдээд буй. Одоогийн байдлаар манай 22 тамирчин тэмцээнээ өндөрлүүлээд байна. Тэмцээнээ дуусгасан тамирчдаас жүдогийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль авсан билээ. Манай гол найдлага тавьж байсан жүдочид ганцхан медальтай ирэхээр боллоо. Одоо бидэнд бокс, чөлөөт бөхөд олон медаль хүртэх боломж бий. Монголын баг тамирчдад амжилтыг дээдийг хүсье.