Риогийн олимпийн наадмын зургаа дахь өдөр тэмцээндээ оролцох манай тамирчдын хуваарийг хүргэж байна.
Жүдо
Эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Тэмүүлэн А хэсэгт барилдана. Тэрбээр эхний тойрогт Алжирийн Мохаммед Тайебтэй барилдана. Түүнийг ялвал жингийхээ босоо аварга Францын Т.Ринертэй хүч үзнэ.
Бокс
60 кг-д ОУХМ Д.Отгондалай Нидерландын тамирчин Ласруз Энрикотой тулалдаж эхний ялалтаа авсан. Тэрбээр өнөөдөр хүрэл медалийн төлөө Алжирийн боксчин Реба Бенбабизтай тулалдах юм.
Усанд сэлэлт
Эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн урьдчилсан уралдаанд Б.Есүй уралдана.