Олимпийн наадамд аваргалах хамгийн өндөр магадлалтай гэгдэж буй АНУ-ын сагсчид Австралийг 98:88-аар буулгаж авлаа. Энэ тоглолтод “Нью-Йорк Никс”-ийн довтлогч Кармело Энтони 31 оноо авч, нэгэн шинэ дээд амжилтын эзэн болсон юм. Дөрөв дэх олимпдоо дараалан оролцож буй тэрбээр нийтдээ 293 оноо авсан нь бүх цаг үеийн нэгдүгээрт бичигдэх үзүүлэлт юм. Түүнээс өмнө дэвид Робинсон (270 оноо), Леброн Жеймс (273) энэхүү рекордыг эзэмшиж байв.