Хятадын цахим ертөнцөөр од болж буй нэгэн бол усанд сэлэгч Фү Юан Хуй. Гэхдээ тэр олимпийн гайхам амжилтаараа бус хэнэггүй зангаараа од болсон байна.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтэд олимпийн хүрэл медаль хүртсэн ч ийм амжилтад хүрнэ гэж бодоогүй бололтой. Энэ талаар өөрөөс нь ярилцлага авсан сэтгүүлчээс сонсоод ихэд гайхаж хүлээж авсан юм.
Эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтэд Унгарын Катинка Хоссзу алт, АНУ-ын Кэйтлеен Бэйкер мөнгөн медаль хүртсэн бол Канадын Кайл Массегийн хамт хятад бүсгүй хүрэл медалийн эзэн болсон юм. Хятад, Канадын сэлэгчид ижилхэн 58.76 секундээр барианд орсон юм.