Монгол Улсад Хүүхдийн байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж Хүүхдийн Дуу бүжгийн Эрдэнэт чуулга энэ сарын 19 нд Улаанбаатар хотод 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр тайлан тоглолт хийхээр төлөвлөөд буй аж.
"Монголд анх удаа Орхон аймагт Хүүхдийн чуулга байгуулсан бөгөөд өнгөрсөн хавар нутгийн ард түмэндээ зориулж томоохон тоглолт хийсэн бол энэ удаа ардын язгуур урлагийн чиглэлээр тоглолтоо зохион байгуулна" гэж чуулганы найруулагч МУСТА Д.Отгонбаатар хэллээ.
Мөн энэ сарын 17 нд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс Эрдэнэт хотод хүүхдийн байгууллага байгуулагдсаны 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна.