Энэ сарын 11-13-нд Булган аймгийн төвд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо 2” улсын уралдаан болох гэж буй. Энэ үеэр түүний сурч төгссөн Булган аймгийн хоёрдугаар 10 жилийн сургуулийн гадаа Ц.Чинзориг агсны анхны уран бүтээл болох “Учран золгохын ерөөл” дууны хөшөөг босгохоор болжээ. Хөшөө босгох ажлыг хөгжмийн зохиолчийн нагац ах Шагдарын үр хүүхдүүд, гэр бүлийн хамтаар хийх аж.
Дунд сургуулийн сурагч бүр хонхны баяраараа нулимс дуслуулан дуулдаг, сэтгэлд дотно нэгэн бүтээл ийнхүү хөшөөнд мөнхрөх болж буй юм.
С.Сэргэлэн