“Apple”-ийн төхөөрөмжүүд дээр илэрсэн сэжигтэй үйл ажиллагааг шалгаж байхдаа сүлжээний аюулгүй байдлын “Palo Alto Networks” компани “Apple”-ийн бүртгэлийн системээс 225 мянга гаруй нэр болон нууц үг хулгайлагдсаныг олж мэджээ.
Хохирогчдын дийлэнх нь БНХАУ-аас гаралтай “KeyRaider” программд хамааралтай байгаа аж.
17 орны “iPhone” хэрэглэгчид үүнд хэмээн тус компани мэдэгдсэн бөгөөд “Apple” компанийн бүртгэлийн санд халдсан хамгийн том хэрэг энэ хэмээн тус компаниас мэдээлжээ.
Уг программ нь жэйлбрөк хийсэн “iPhone”-дээр ашиглаж байгаа программд өөрчлөлт оруулж байгааг “Palo Alto Networks” компани олж мэджээ. Жэйлбрөк хийсэн “iPhone” нь “Apple” компанийн “app store”-оос эх сурвалжгүй аппликэйшн суулгаж болдог байна.
Энэ нь хүмүүст үнэгүй аппликэйшн утсандаа суулгах боломжийг олгодог ажээ.
“Palo Alto Networks” компанийн “KeyRaider” гэж нэрлэсэн энэ уршигт программ нь нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийг тандаж байдаг бөгөөд тандсан мэдээллийг уг программын ард байгаа хакеруудын ажиллуулдаг сервер лүү илгээдэг байна.