Парагвайн Ерөнхийлөгчийн сонгуульд 56 настай бизнесмен Орасио Картес илт давуу саналаар ялжээ. Картес бол тус улсын баячуудын нэг бөгөөд баруун төвийн нөлөө бүхий “Колорадо” намаас нэрийг нь дэвшүүлсэн аж. Энэ нам одоо сөрөг хүчин байгаа юм. Либерал намаас нэрийг нь дэвшүүлсэн Эфраин Алегре бизнесмений гол өрсөлдөгч байв. 2008 оны сонгуульд ялагдал хүлээсэн “Колорадо” нам Парагвайд 60 жил эрх барьсан аж.
Парагвай улс Төрийн тэргүүнээ дахин сонгогдох эрхгүйгээр, таван жилийн хугацаагаар сонгодог юм. 2008 онд Ерөнхийлөгч болсон Фернандо Лугод итгэл үзүүлэх эсэх асуудлаар 2012 оны зургадугаар сард санал хураасан аж. Тэгээд сонгууль болтол Төрийн тэргүүний үүргийг Дэд ерөнхийлөгч Федерико Франко гүйцэтгэж байв. Үүнээс гадна тус улсын Дэд ерөнхийлөгчийн болон орон нутгийн эрх баригчид, Парламентын сонгууль энэ сарын 21-нд болжээ.