“Металлоинвест”-ийн эзэн, Лондонгийн хөлбөмбөгийн “Арсенал” клубийг хамтран эзэмшдэг Алишер Усманов Их Британи болон Ирландийн хамгийн баян хүн боллоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Усмановын хөрөнгө 13.3 тэрбум фунт болж нэмэгдсэн байна. 2012 онд түүний хөрөнгө 12.3 тэрбум фунтээр хэмжигдэж, хоёрдугаар байранд орж байв. Тэрбээр хоёр жил дараалан Оросын баян бизнесменүүдийн жагсаалтыг өнгөлж байгаа юм. Forbes түүний хөрөнгийг 17.6 тэрбум доллараар үнэлсэн. Оросын өөр нэг бизнесмен Роман Абрамович 2012 онд 9.5 тэрбум фунтийн хөрөнгөтэй гэгдэж гуравдугаарт орж байсан бол шинээр гаргасан зиндаанд ухарч тавдугаарт оржээ.
The Sunday Times сонины үнэлгээгээр тэрбээр 9.3 тэрбум фунтийн хөрөнгөтэй гэнэ. Орос гаралтай Америкийн бизнесмен, Warner Music Group-ийн эзэн Леонард Блаватник хоёрдугаарт оржээ. Түүнийг 11.1 тэр бум фунтийн хөрөнгөтэй гэсэн байна. Санхүүч ах дүү Шри болон Гони Хиндужа гуравдугаарт нэрээ бичүүлсэн байна. Тэдний хөрөнгө 10.6 тэрбум фунт болтол нэмэгджээ. Сүүлийн найман жил Британийн баячуудыг тэргүүлж байсан Лакшми Миттал 10 тэрбум фунтийн хөрөнгөөр дөрөвдүгээрт бичигджээ. Британийн уугуул хүмүүс дотроос Вестминстрийн герцог Жеральд Гровно хамгийн баян нь гэгдсэн аж. Түүний үл хөдлөх хөрөн гийг 7.8 тэрбум фунтээр үнэлжээ. Тэрбээр наймдугаар байранд явна.
Их Британи, Ирландын хамгийн чинээлэг 1000 хүний хөрөнгө нийлээд 450 тэрбум орчим фунт болж байгаа аж. 2013 оны баячуудын жагсаалт дотор тэрбумтан 88 байгаа нь дээд амжилт юм байна. Тэрбумтнууд өнгөрсөн онд 77, The Sunday Times Rich List анх удаа тэрбумтнуудын нэрийг нийтэлсэн 1983 онд ердөө ёс байжээ. Тэгэхэд баячуудыг хатан хаан II Елизавета тэргүүлж байсан аж.