Нидерландын шинэ ван Виллем- Александрыг ширээндээ суух ёслолын үеэр эгшиглүүлэх гэж байсан дуугаа хөгжмийг нь зохиосон Жон Эубанк болиулсан нь голландчууд түүний үгийг нь ч, аяыг нь шүүмжилсэнтэй холбоотой аж. Ванг суудалд нь залах ёслолын үеэр Эубанкийн зохиолыг тоглохгүй байхыг дэмжиж 37.8 хүн цахим хуудсанд гарын үсгээ зуржээ.
Эубанкийн энэ бүтээл таван минут үргэлжлэх бөгөөд баярын жавхаатай тайван ая эхэлснээ рэп өнгө аястай болж хувирдаг аж. Энэ хэсгийг нь нэгэн шүүмжлэгч сонсоход “аймшигтай” гэж дүгнэжээ. Голландчуудын хүсэлтээр дөрвөн хүн хамтарч бичсэн үг нь ч вангийн албатуудын санаанд нийцсэнгүй. Энэ сарын 18-нд олон түмэнд уг дууг сонсгоход 50 орчим хүн дуулсан байна. Тэдний дотор Нидерланддаа нэр цууд гарсан уран бүтээлч цөөнгүй байсан аж.
Виллем-Александрыг ширээнд нь залах ёслолыг энэ сарын 30-нд хийхээр төлөвлөсөн бөгөөд хатан хаан Беатрикс суудлаа хүүдээ өгөхөөр шийдэж буйгаа 2013 оны эхээр зарласны дараа энэ товыг тогтоосон юм.