Америкийн Бостоны холын зайн гүйлтийн тэмцээний үед болсон алан хядах ажиллагааг үйлдсэн гэж сэжиглэгдсэн Жохар Царнаев хүзүүндээ шарх авсны улмаас ярьж чадахаа больсон байх магадлалтай гэж АНУ-ын эрх баригчдын төлөөлөгч мэдэгдсэн байна. 19 настай Царнаев хэл орохгүй байж болзошгүй бөгөөд мөрдөн байцаагчдын тавьсан асуултад амаар хариулт өгч чадахгүй байж мэднэ. Энэ байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд хүндрэл учруулах нь мэдээж. Мөрдөн байцаагчид Чечениэс гаралтай энэ залуугаас өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авах бололтой байна. Хүний эрхийг хамгаалагчид харин ийм шийдвэр гаргасанд дургүйцэж буй.
Царнаевыг байцааж эхэлсэн эсэх талаар мэдээлээгүй байна. Царнаевыг хамгаалах үйл ажиллагаа юуны урьд түүний цэл залуу нас болон сэтгэхүйн байдлыг нь харгалзан үзнэ гэж шинжээчид үзэж байна. Америкийн Конгрессийн зарим гишүүн Царнаевыг Гуантанамогийн хоригдлын адилаар цэргийн хуулиар шүүхийг Ерөнхийлөгч Барак Обамад уриаллаа. Царнаевыг шүүх ажиллагааг Бостонд хийхгүй байж болзошгүй, учир нь асуудалд шударга хандах тангарагтныг эндээс олоход төвөгтэй байж магадгүй юм. Түүнээс гадна Царнаев өөрөө мөдрөн байцаагчидтай хамтарч ажиллахыг зөвшөөрөх эсэхээс олон зүйл шалтгаална.
19 настай Жохар, 26 настай Тамерлан гэдэг хоёр залуу энэ сарын 15-нд Бостонд болсон алан хядах ажиллагааг үйлдсэн хэрэгт сэжиглэгдээд байна. Тамерлан нь 19-ний шөнө цагдаа нартай буудалцаж бай гаад алагдсан. Жохар нь за вин дотор нуугдаж байсныг олж баривчилсан. Тамерлан Царнаевыг алан хя дах ажиллагаанд оролц сон байж болзошгүй хэмээн Оро сын тус гай албаныхан 2011 онд Амери кийн ажил мэргэ жил нэгтн үүд дээ мэдээлж бай сан аж.
Р.ЖАРГАЛАНТ