АНУ болон Өмнөд Солонгостой хэлэлцээр хийх болзлоо Умард Солонгос тодорхой болгов. Тус улсын мэдээллийн албан ёсны агентлагийн түгээсэн мэдээнд “АНУ, түүний утсан хүүхэлдэй Өмнөд Солонгос манай арми, ард түмний бүхий л хүч тэдэн дээр буухаас зайлсхийхийг хүсэж, яриа хэлэлцээр хийхийг үнэхээр эрмэлзэж буй бол хориг тавих тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг юуны урьд цуцлуулах ёстой” гэж өгүүлсэн байна.
Түүнчлэн Өмнөд Солонгостой хөрш орнуудад байрлуулсан гэж Пхеньян үзэж байгаа өөрийн цөмийн зэвсгийг буцааж авахыг АНУ-аас Умард Солонгос бас шаардсан аж. Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй бүс бий болгох ажил чухамдаа Америкийн цөмийн зэвсгийг тус бүс нутгаас гаргахаас эхлэх учиртай гэж Умард Солонгосын эрх баригчид мэдэгдсэн байна.