АНУ-ын Техас мужийн Вест хотхонд өчигдөр бордооны үйлдвэр дэлбэрчээ. Нас барсан хүний тоог одоогоор тодорхойлох боломжгүй байгаа ч 5-15 хүн хэмээн багцаалж буйгаа тус хотын цагдаагийн түрүүч Уильям Суонтон мэдэгджээ. Мөн 160-200 орчим хүн гэмтэж, олон арван байшин барилга сүйдсэн байна. Аврах, гал унтраах 30 гаруй ангийн бие бүрэлдэхүүн галыг унтраажээ. Онцгой байдлын албаныхан шөнийн харанхуйд тэмтчин, байшин бүрт орж, амьд үлдсэн хүн бий эсэхийг шалгаж буй аж. Техасын Вако хотоос 31 километрийн зайд орших уг хотхонд 2700 гаруй хүн амьдардаг гэнэ.
Уг бордооны үйлдвэр дахин дэлбэрэх, эсвэл хорт хий агаарт тархаж болзошгүй учраас цагдаа, онцгой байдлын албаны ажилт нууд хотын иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Бордооны үйлдвэрт хадгалагдаж байсан 20 тонн орчим хуурай аммиакийн улмаас үйлдвэр дэлбэрсэн хэмээн мэр гэжилтн үүд таамаглаж буй аж. Гэвч тус үйлдвэр Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагт аммиак дэлбэрч, гал гарах ямар ч эрсдэл байхгүй хэмээн мэдээлснийг “Dallas Morning news” дамжуулжээ.
Дашрамд дурдахад, 1947 оны дөрөвдүгээр сарын 16-нд мөн Техаст аммиакийн шүү ачсан усан онгоц хэд хэдэн удаа дэлбэрч, 500 гаруй хүн нас барж, 1000 орчим хүн бэртсэн эмгэнэлт түүх бий.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ