Хятадын Бээжин хотод амьдардаг дөрвөн настай хүү H7N9 вирус тээж буй ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тухай CNN агентлаг мэдээлэв. Бээжин хотод уг өвчнөөр эхний хүн халдварласны дараа түүний эргэн тойрон дахь хүмүүсийг лабораторийн шинжилгээнд хамруулах үеэр хүү вирус тээж буйг тогтоосон аж. Гэвч тэрбээр уг өвчнийг тээж буй шинж тэмдэг огт илрээгүй тул ханиадны тархалтыг хянах хэцүү болсонд эрх баригчид санаа зовниж эхэллээ. Одоогоор H7N9 хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй ч эцэг, эх нь загас, шувууны аж ахуйд ажилладаг тэр хүү хаанаас халдвар авсныг нь судалж байгаа аж. Хоёрхон долоо хоногийн дотор 71 хүн халдварлаж, 14 хүн нас барсан уг вирусийн тархалт улам дэгдэж буй учраас БНХАУ-ын эрх баригчид олон улсын шинжээчдийн багаас тусламж хүссэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлжээ. Тус багт Хятадаас гадна АНУ, Европын холбоо, ДЭМБын эрдэмтэд багтаж буй гэнэ. Даш рамд дурдахад, H7N9 ви ру сийн улмаас тус улсын шу вууны аж ахуй хоёр долоо хо ногийн дотор 1.6 тэрбум ам.дол ларыг салхинд хийсгээд бай гааг Үндэсний шувууны аж ахуйн холбооноос “Reuters” агент лагт мэдээлсэн байна.