Америкийн Ерөнхийлөгч асан хүү Буш 66 насандаа анхны зээгийнхээ зулайг үнэрлэв. Түүний охин Женна Хейгер нь өнгөрсөн ням гаригт охин төрүүлжээ. Охинд Маргарет Лаура Мила Хейгер гэсэн нэр өгсөн аж.
Хүү Буш охин, зээ охин хоёроо эргэжээ. Тэрбээр зээгээ үзэхийг хүсэж буйгаа нэг бус удаа хэлж байжээ. Женна Буш нь Жорж Бушийн ихэр охидын нэг нь бөгөөд Виржинийн их сургуулийн аспирант Генри Чейз Хейгертэй 2008 оны тавдугаар сард гэрлэсэн байна. Женна Буш 31, нөхөр нь 34 настай.