Сергей Магнитскийн үхэлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгаж буй хүмүүст ямар нэг эргэлзээ байхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл эрхэлсэн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ сарын 14-нд мэдэгджээ. Энэ хүний үхэл зөвхөн “бидэнтэй хамаатай” гэж тэр онцолсон байна. Вашингтоны бодлоор энэ хуульчийн үхэлд хамаатай гэх Оросын төрийн ажилтнуудын эсрэг Америкийн зүгээс хориг арга хэмжээ авч буйг тэрбээр “хүлээж авч болохгүй” гэж нэрлээд энэ талаарх хэргийг Оросын хилийн гадна ярьж байгааг “байж боломгүй” гэж үзсэн аж. Түүний үгээр бол Америкийн эрх баригчдын хийж буй үйлдэл нь “хоёр талын харилцаанд сүүдрээ тусгаж буй төдийгүй, хохирол учруулах” гэнэ. Дмитрий Песков “Россия-I” телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Ерөнхийлөгч Владимир Путинээ улс орны үндэсний эрх ашигтай холбоо тойгоос бусад асуудлаар “тохиролцоо хийхийн мастер” гэж хэлжээ
. Оросын ДЯЯ-ны болон татварын албаны ажилтнуудыг авлигын томоохон сүлжээ бий болгосон хэмээн зэмлэсэн, 2009 онд Москвагийн саатуулан хорих төвд татварын луйвар хийсэн хэргээр хоригдож байхдаа нас барсан Сергей Магнитскийн үхлийн тухай хэргийг 2013 оны гуравдугаар сарын 19-нд хаасан юм. Мөрдөн шалгах комиссын үзсэнээр бол Магнитскийг хорьж байсан нөхцөл нь тэгт лээ хүнд хэцүү байгаагүй бөгөөд түүнд дарамт шахалт үзүүлж, тамлаж зовоогоогүй аж. Оросын төрийн 18 ажилтны нэр орсон “Магнитскийн нэрсийн жагсаалт”-ыг Вашингтон энэ сарын 12-ны орой олны сонорт хүргэв. Москва ч хариу арга хэмжээг маргааш нь л авч Оросын нутагт нэвтрэхийг хориглосон Америкийн 18 иргэний нэрийг нийтэд зарлалаа.
Песков түүнчлэн Орос дахь ашгийн бус байгуул лагуудын талаар, сөрөг хүчин хийгээд Путиний зан аашинд Кремль хэрхэн хандаж буй тухай асуудлыг ч ярилцлагынхаа үеэр хөндсөн байна. Урьд нь Ерөнхийлөгчийн амнаас сонсогдож байсан Оросын ашгийн бус байгууллагуудын хилийн чанадаас авсан санхүүгийн тус лам жийн хэм жээг хэвлэлийн нарийн бичгийн дарга нотолжээ. Германы сурвалжлагчийн асуултад хариулахдаа Путин дөрвөн сарын хугацаанд ашгийн бус байгууллагууд бараг тэрбум доллар авсан гэж хэлсэн юм. Гэтэл авсан мөнгөний нь хэмжээг байгууллагатай нь бүрэн нийтэлж өгөхийг Ерөнхийлөгчөөс зарим байгууллага шаардсан. Үүнд харин албан ёсоор хариулт өгөөгүй байгаа.