Одоо үүрэг гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгч Николас Мадуро талийгаач Уго Чавесын шарилыг эргэж очиж буйг телевизээр сурвалжилж олон түмэнд үзүүлснийг сөрөг хүчин нь хууль бус ухуулга хэмээн үзэж буруутгав. Энэ үйл явдал сонгуулийн санал хураахын урд өдөр бямба гаригт буюу аливаа сурталчилгааг хуулиар хориглосон өдөр болсон байна.
Уг явдлыг сөрөг хүчнээс нэр дэвшигч Энрике Каприлес “Сонгуулийн хуулийг ичгүүр сонжуургүй зөрчлөө” гэж үзэж байна. Дөрөвдүгээр сарын 13-ныг Уго Чавесын талынхан 10 жилийн турш тэмдэглэлт өдөр гэж үзэж ирсэн нь 2002 оны энэ өдөр түүний засаг захиргааг унагах гэсэн оролдлогыг таслан зогсоосонтой холбоотой юм.