Палестиний автономийн Ерөнхий сайд Салам Файяд огцрох хүсэлтээ Ерөнхийлөгч Махмуд Аббаст өгчээ. Файяд ийм алхам хийх болсон нь Засгийн газрын баримтлах бодлогын асуудлаар Аббастай санал зөрөлдөх болсонтой нь холбоотой аж. Харин Файядын саналыг Аббас хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна. Уг нь бол Палестиний автономийн Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар Ерөнхийлөгч төлөвлөж буй гэх мэдээлэл сонсогдоод удаж буй ч албан ёсоор баталж нотолсон юм байхгүй байсаар өдий хүрсэн.
Ерөнхийлөгч эсэргүүцсээр байхад нь Сангийн сайдын огцрох хүсэлтийг Ерөнхий сайд ёсоор болгосон 2013 оны гуравдугаар сараас Файяд, Аббас хоёрын харилцаа даамжран хурцадсан гэж үздэг. Палестиний автономийн Зас гийн газрыг Салам Файяд 2007 оноос тэрг үүлж иржээ. Ерөнхий сайдын суудалд суусан эхний жилүүддээ Файяд ихээ хэн амжилт олж, улсынхаа эдийн засгийг сэргээсэн ч Палести ний авто номи НҮБ-д ажиглагч-улсын статустай болсны нь хариуд АНУ, Израиль хоёр 2012 онд түүний санхүүг ихээхэн танаснаас эдийн засаг нь эргээд муудсан юм. Палестиний эрх баригчдын энэ үйлдлийг урьд тохиролцсоноо зөрчсөн гэж АНУ, Израиль үзсэн.
Палестиний автономид зориулсан санхүүжилтийг “царцааснаар” тө рийн албан хаагчдынхаа цалинг өгч ча дахаа байж, эсэргүүцлийн хөдөл гөөн ч өрнөсөн байна. Аббасын толгойл дог ФАТХ хөдөлгөөн ийм явдал боло хыг урьд чилан харж чадаагүй гэж Файяд хийгээд түүний тэргүүлсэн Зас гийн газрыг зэмлэж байв.
Р.ЖАРГАЛАНТ