Леонардо ди Каприо, Том Хэнкс хоёрын ивээн тэтгэгч компаниуд HBO Films-тэй хамтран ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачевын тухай кино хийх төсөл боловсруулж байгаа аж. Төслийн зөвлөхөөр Горбачев өөрөө болон олон жилийн турш түүний хэлмэрч байсан Павел Палажченко нар ажиллах юм байна. Кинонд ЗХУ-ын задралыг түүний анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгчийн нүдээр харж байгаагаар харуулах гэнэ.
Горбачев, Ди Каприо нар танилцсаны дараа л ийм кино хийх бодол төржээ. ЗХУ-ын Ерөнхийлөгч асан 2011 оны хоёрдугаар сард Ci nema for Peace шагналыг жүжигчинд Берлин хотноо гардуулж байжээ. Хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөөх үйл ажиллагааг нь үнэлж Ди Каприод уг шагналыг хүртээсэн аж. Кино чухам хэдийд дэлгэцнээ гарах, хэн хэн тоглох талаар мэдээлсэнгүй.