Энэ сарын 7-нд Ганновер хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзахдаа Оросын ашгийн төлөө бус байгууллагуудад шалгалт, нэгжлэгийг хэрхэн хийдэг тухай асуудлыг хөндөхөөр төлөвлөж буйгаа ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель мэдэгдэв.
"Энэ ярианаас зайлсхийх боломжгүй" гэж холбооны Засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн орлогч Георг Штрайтэр хэлсэн байна. Ашгийн төлөө бус байгууллага, түүний дотор Конрад Адэнауэр, Фридрих Эбертийн сангуудын Орос дахь салбаруудад Оросын прокурорын байгууллагын үйл ажиллагааны тухай асуудлыг энэ удаа ярилцах ёстой гэж үзэж буйгаа Германы ГЯЯ онцлов. Удахгүй болох уулзалтын бэлтгэл ажлын талаар А.Меркель, В.Путин нар саяхан утсаар ярилцсан аж.
Оросын прокурорын байгууллагууд ашгийн бус олон байгууллагын үйл ажиллагаанд өнгөрсөн сараас эхлэн шалгалт хийж буй юм байна. ОХУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр бол ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагаа Оросын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг л шалгаж буй аж.