Босогчдын “Селека” бүлгийн удирдагч Мишель Жотодияг Төв Африкийн БНУ-ын төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөхөөс Африкийн орнуудын тэргүүн нар татгалзаж байна. Ийм шийдвэрийг Чад улсад болсон Төв Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтаас энэ сарын 3-нд гаргажээ. Төв Африкийн БНУ шилжилтийн үеийн туршид гүйцэтгэх засаглалыг төлөөлөх хороо байгуулж, 1.5 жилээс илүүгүй хугацаанд ажиллах түр Ерөнхийлөгч томилох ёстой. Ингээгүй тохиолдолд Африкийн улсууд төрийн нь түр тэргүүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна гэж Чад улсын Ерөнхийлөгч Идрис Деби мэдэгдлээ.
Босогчид улсынхаа нийслэл Банги хотыг эзэлж авснаар өнгөрсөн сарын 24-нд Төв Африкийн БНУ-д төрийн эргэлт болсон юм. Ерөнхийлөгч Франсуа Бозизе нь зугтан гарсан. Маргааш нь Жотодия Үндсэн хуулийн үйлчлэлийг түр зогсоож, Парламент, Засгийн газрыг тарааснаа зарласан. Тэгээд өөрийгөө гурван жилийн хугацаагаар байгуулсан Төрийн түр тэргүүн болгосон юм. Түүний үгээр бол энэ оны эцсээр сонгууль болох бөгөөд өөрөө нэрээ дэвшүүлэх гэнэ. Түр Засгийн газраа тэрбээр өнгөрсөн сарын 31-нд байгуулсан билээ.
Төв Африкийн БНУ нь тус тивийн хамгийн ядуу, цөөн хүн амтай орны нэг. Францын колони байгаад 1960 онд тусгаар улс болсноо тунхаглаж, түүнээс хойш эрх мэдлийг ямагт хүчээр нэгээс нөгөөд шилжүүлсээр ирсэн юм.