Израилийн Агаарын цэргийн хүчин мягмар гаригт Гаазын зурвасын нутаг дэвсгэрийг бөмб өгдөв. Энэ бол 2012 оны арваннэгд үгээр сард явуулсан “Үүлэн багана” ажиллагаанаас хойш хийж буй анхны үйлдэл юм. Бөмб өгдөлтөд хүн өртсөнгүй. Гаазын зурвасаас мягмар гаригт хэд хэдэн пуужин харвасны хариу үйлдэл нь энэ. Аль аль нь гойд хохирол учруулж, хүний амь сүйтгэсэнгүй.
Израилийн шоронд төвөнхийн хорт хавдар өвчнөөр амьсгал хураасан Палестиний иргэн Абу Хамдиехийн өшөөг авч байна хэмээн мэдэгдэж, пуужин хөөргөсний хариуцлагыг салафитын бүлэглэл үүдийн нэг нь өөртөө хүлээсэн юм. “Үүлэн багана” ажиллагаа дууссанаас хойш Гаазын зурвасаас Израиль руу гурав дахь удаагаа буудаж буй нь энэ. Үүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Израильд айлчилж байхад, гуравдугаар сарын 21- нд пуужингаар буудсан.
Израиль улс нутаг дэвсгэр рүү нь Гаазын зурвасаас байнга буудаж байгааг зогсоох зорилгоор 2012 оны арваннэгдүгээр сард найман өдрийн туршид “Үүлэн багана” ажиллагааг явуулсан юм. Тэгэхэд тус улсын Агаарын цэргийн хүчин 1500 гаруй удаа онгоц хөөргөсөн бөгөөд зорилго нь ХАМАС болон бусад байгууллагын штаб, зэвсгийн агуулахуудыг устгах явдал байв. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр тэр үед 100-200 палестин хүн амиа алдсаны бараг тэн хагас нь энгийн хүмүүс байжээ. 1000 гаруй хүн шархадсан аж.
Зөрчилдөөний өдрүүдэд Палестиний дайчид Израиль руу 1000 гаруй пуужин харвасны ихэнхийг нь Агаараас эсэргүүцэн хамгаалах систем “олзолж авсан” гэдэг.