(БНХАУ-ын дарга Си Жиньпин төрийн анхны айлчлалынхаа үеэр хэлсэн үг)
Эдүгээ дэлхийд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих нь эрин үеийн урсгал боллоо. Хөгжиж буй болон хөгжингүй улс орнууд хурдан хөгжлийн замд орсон. Олон улсын хүчний харьцаа дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд ашигтай чиг рүү явж байна. Улс орнуудын хоорондын харилцаа, харилцан хамааралтай байдал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд гарав. Түүний зэрэгцээ хүн төрөлхтний өмнө маш олон бэрхшээл, сорил т тулгарч байна.
Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөө илэрч, гаалийн янз янзын тарифаар дамжуулан хамгаалах явдал улам ил гарч, бүс нутгийн халуун цэг дуу дуугаа авалцан дэгдэж, жанжлах үзэл, хүчирхийллийн улс төр, улс орны дотоод хэрэгт шинээр оролцох үзэл өндийж, зэвсэглэлээр хөөцөлдөх, терроризм, вэб сүлжээний аюулгүй байдал зэрэг уламжлалт болон уламжлалт бус аюул занал сүлжилдэж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахад үүрэг хүнд, зам хол байна.
Дэлхий улам сайхан болохыг бид хүсэж, сайхан болно гэдэгт итгэж байна. Ямар ч муруй замтай тулгарсан түүх цаг ямагт өөрийн жам ёсоор урагшаа хөгжиж, түүхийн урагшлахад саад болох ямар ч хүчин байх гүй гэдгийг хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн түүх нотлов. Цаг үеийн урагшлалын алхааг дагаж гүйцвэл хүний бие XXI зуунд орчихсон, гэхдээ толгой нь өнгөрсөн буюу колонийн экспансийн хуучин цаг үед, хүйтэн дайны сэтгэхүй, нэг тал ашиг олбол нөгөө тал заавал хохирох гэх мэт хуучин үзэл санаан дээр зогсож болохгүй. Олон улсын нөхцөл байдалд гарсан гүн гүнзгий өөрчлөлт, дэлхийн улс орнуудын зовлон, жаргалыг хамтдаа туулах бодит шаард лага тохиолдоход улс орнууд хамт ран ажиллах, хамтдаа хөгжих үзэл санааны цөмтэй олон улсын шинэ харилцаа бий болгоход түлхэц өгөх ёстой.
Улс түмэн дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах ёстой. Улс орнууд болон ард түмэн хөгжил дэвшлийг хамт эдлэхийн төлөө байна. Улс орнуудыг том жижиг, хүчирхэг, дорой, ядуу, баянаар ялгахгүйгээр бүгд эрх тэгш байх, улс түмний өөрсдийн хөгжлийн замыг бие дааж сонгох эрхийг хүндэтгэх, бусад улс орны дотоодын хэрэгт оролцохыг эсэргүүцэх, олон улсын тэгш шударга ёсыг сахин хамгаалахыг баримтлах ёстой. Гутал нь хөлөнд таалагдах уу, үгүй юу гэвэл өөрөө өмсөж үзээд мэд гэдэг үг бий. Нэг улсын хөгжлийн зам зохистой байна уу, үгүй юу гэдэг асуудал дээр зөвхөн тэр улсын ард түмэн бусдаас илүү үгээ хэлэх эрх тэй. Улс орнууд болон ард түмэн хөгжлийн үр дүнг хамт эдлэхийн төлөө байна. Аливаа улс орон өөрийн хөгжлийг эрэл хийлэхийн зэрэгцээ бусад улс орны хамтын хөгжилд идэвхтэй түлхэц өгөх ёстой.
Зөвхөн улс орнууд хамт хөгжвөл дэлхий улам сайн хөгжих боломжтой. Хямралыг хөрш орнуудад шилжүүлэх, биеэ бодож бусдыг хохироох үйлдэл ёс суртахуунгүй төдийгүй удаан хадгалагдахг үй билээ. Улс орнууд болон ард түмэн аюулгүй байдлын баталгааг хамт эдлэхийн төлөө байна. Улс орнууд сэтгэл нэгдэн хүч хавсарч, янз бүрийн асуудал, сорилтуудыг зохистой шийдвэрлэх ёстой. Даян дэлхийн шинжтэй сорилттой тулгарах тусам улам хамтран ажиллах хэрэгтэй. Хамтдаа даралтыг хөдөлгөгч хүчийг болгож, хямралыг боломж болгох ёстой. Нарийн ээдрээтэй олон улсын аюулгүй байдлын аюул занал тохиолдоход дангаар тэмцэж болохгүй, зэвсгийн хүчинд бишрэн сүсэглэж бүр болохг үй. Хамтын ажиллагааны аюулгүй байдал, хамт олны аюулгүй байдал, хамтын аюулгүй байдал нь асуудлыг шийдвэрлэх зөв сонголт мөн. Дэлхийн олон туйлчлал, эдийн засгийн даяарчлал гүнзгий хөгжиж, соёл олон төрөлтэй болж, нийгэм мэдээлэлжсэнээр өнөөгийн хүн төрөлхтөн энх тайван, хөгжлийн зорилго руу урагшлахад урьд өмнө байгаагүй сайн нөхцөл бололцоо бий боллоо. Хамтран ажиллах, хамтдаа хөгжих нь энэхүү зорилгыг биелүүлэх бодит арга зам мөн.
Дэлхийн хувь заяаг улс түмэн хамтран шийдвэрлэх эрхтэй. Аль нэг улсын бүрэн эрхт хэмжээний хэргийг зөвхөн тус улсын Засгийн газар, ард түмэн шийдэх ёстой. Дэлхийн хэргийг улс орнуудын Засгийн газар, ард түмэн хамт хэлэлцэн зохицуу лах ёстой. Энэ бол олон улсын хэр гийг зохицуулах ардчил сан зарчим мөн, олон улсын хамтын нийгэмлэг үү нийг хамт баримтлах нь зүйтэй. 2012 оны арваннэгдүгээр сард Хятадын Коммунист Нам XVIII их хурлаа хуралдуулж, Хятадын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлж, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн, хот, хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 2010 оныхоос хоёр дахин нэмэг дэж, Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ой болоход дунд зэргийн чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, шинэ Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ойгоороо баян, хүчирхэг, ардчилсан соёл иргэншилтэй, эв зохист социалист орчин үеийн орныг байгуулах болно. Түүний зэрэгцээ 1.3 тэрбум хүн амтай хөгжиж буй том орны хувьд Хятад улсад хөгжлийн замд тохиолдох эрсдэл, сорилт хэвээрээ, хүнд байгаа бөгөөд тавьсан зорил гоо биелүүлэхэд нөр их хүчин чармайлт гаргах ёстой гэж бид тов тодорхой мэдэж байна.
Хятад үндэстний их сэргэн мандлыг биелүүлэх нь Хятадын ард түмний агуу их мөрөөдөл мөн. Үүнийг бид “Хятадын мөрөөдөл” гэдэг. Түүний үндсэн агуулга бол улсын баян хүчирхэг байдал, үндэстний сэргэн мандал, ард түмний аз жаргалыг ханган биелүүлэх явдал. Хятад үндэстэн угаасаа энх тайвныг эрхэмлэж ирсэн билээ. Хятадын ард түмэн гадаадын түрэмгийлэл, дотоодын иргэний дайны зуун жилийн зовлонд нэрвэгдэж, энх тайвныг нандин ховор, ард түмний амьдралыг сайжруулахад хамгийн хэрэгтэй зүйл гэж сайн ойлгож ирлээ. Цаашид Хятад улс энх тайван, хөгжлийн замаар тууштай замнах, нээлттэй хөгжил, хам тын ажиллагааны хөгжил, хамтдаа хөгжих хөгжлийг ахиулахад зүтгэх болно. Түүний зэрэгцээ улс орнуудаас хамтран энх тайван хөгжлийн замаар замнахыг уриалж байна. Хятад улс цаг ямагт хамгаалалтын шинж тэй батлан хамгаалах бодлогыг баримталж, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, аливаа улс оронд цэргийн аюул занал учруулахгүй. Хятадын хөгжил, хүчирхэгжилт нь дэлхийд аюул занал учруулах бус, дэлхийд олон боломжийг нээх болно. Бидний биелүүлэх Хятадын мө рөөдөл нь Хятадын ард түмэнд тустай төдийгүй бусад улс түмний хөгжил дэвшилд түлхэц болно.