Энэ сарын 2-нд Мьянма улсын Янгон гэдэг томоохон хотын шашны сургуульд гал гарснаас 13 хүн амиа алдсаны ихэнх нь хүүхэд байв.
Цахилгаан дамжуулах утасны гэмтлээс үүдэж түймэр гарсан бололтой. Өөрөөр хэлбэл, богино холбоо үүссэн гэж урьдчилан таамаглаж байгаа аж. Түймэр гардаг шөнө тус сургууль дотор 70 хүн хоносон байна.
Мьянмад сүүлийн үед гараад намжихгүй байгаа буддын болон лалын шашинтнуудын хоорондын мөргөлдөөн түймэр гарахад нөлөөлсөн байж болох гэнэ. Мөргөлдөөний улмаас 43 хүн амь үрэгдээд байгаа юм байна.