Өнгөрсөн сарын 31-ний 13.00 цагийн үед АНУ-ын Виржини муж улсын зүүн өмнөд хэсэгт зам тээврийн осол болж 75 машин ямар нэг байдлаар түүнд өртсөн байна. Тэндхийн хүмүүс шашны баярт оролцох гээд зам дээр машин олон байжээ.
Ослын улмаас гурван хүний амь хохирч, 25 хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Хэд хэдэн машин шатсан ч богино хугацаанд унтраажээ. Зам дээр 13 км үргэлжилсэн машины урт цуваа үүсэж, эцэст нь уг зам бүрэн хаагдсан байна. Осол болсон нь өтгөн манантай байснаас үүдэлтэй гэнэ.