Иорданий ван II Абдалла сайд нарын шинэ танхимаа тангараг өргүүлэв. Энэ танхим удаан хугацаанд сунжирч байгаа эдийн засгийн хямралаас улс орноо гаргах гол зорилготой юм. Шинэ Засгийн газар 19 сайдтай, энэ нь сүүлийн 40 гаруй жилд хамгийн цөөн гэж тооцогдож байгаа аж. Мэдээллийн сайдаар томилогдсон Мохаммед Момани үүний шалтгааныг "төсөв хэмнэх" гэж мэдэгдэв.
Ерөнхий сайд Абделла Нсур 13 сайдыг, түүний дотор нэг эмэгтэйг кабинетийн бүрэлдэхүүнд шинээр оруулсан байна. Гадаад харилцааны сайд Нассер Жудех суудлаа хадгалж үлдсэн аж. ДЯЯ-ыг Хуссейн Можали тэргүүлэхээр болжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагыг удирдаж байхдаа олныг хамарсан жагсаал цуглааны үед хүч хэрэглэхгүйгээр дэг журам сахиулж чадаад байсан нь түүнийг энэ албанд тавих гол шалгуур болсон аж.
Улс орныхоо эдийн засгийн байдлыг өөрчлөхийг шаардсан тэмцэл 2012 оны эцсээр Йорданд өрнөжээ. Түлш, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн нь мэдээж иргэдийг бухимдуулсан байна.
Р.ЖАРГАЛАНТ