Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийж эхэлнэ, тэр цагт байдлыг тогтворжуулах, улс төрийн үйл явцыг дэмжихэд тусламж хэрэгтэй болно гэж найдсан НҮБ энд энхийг эрхэмлэсэн үйл ажиллагаа явуулах ажлын бэлтгэлээ базаасаар байна. “Харамсалтай нь Сирийн хямралыг зохицуулах үйл хэрэгт ямар ч дэвшил алга. Улс төрийн үйл явц эхлээгүй. Гэхдээ нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөхөд бид бэлэн байх зорилгоор ажиллаж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн орлогч Эрве Ладсус мэдэгдлээ. Сирид болж буй үйл явдлыг Эрве Ладсус “аймшигтай эмгэнэлт явдал” гэж нэрлээд, сөргөлдөгч талууд өөрсдийн үйлдлийн утга учиргүйг, түүний аюулт үр дагаврыг ойлгоно гэдэгт итгэж буйгаа илэр хийлжээ. НҮБ, Арабын улсуудын лигийн хамтарсан тусгай төлөөлөгчийн зуучлах ажил амжилтад хүрнэ гэдэгт тэрбээр бас эргэлзэхгүй байгаа аж. Сирийн хямрал сүүлийн саруудад хилийн чанадад ч мэдрэгдэх болсон байна. Засгийн газрын хүчний ч, босогчдын ч хар васан пуужин хөрш Ливаных нь ну тагт тусах болжээ.
Израиль, Сирийн хооронд гал зогсоох ажиллагаанд ажиглалт хийж буй НҮБ-ын энхийг сахиулагчдын байрласан Голаны өндөрлөгт ч түгшүүртэй байдал бий болсон аж. Цэнхэр дуулгатнуудынхаа аюулгүй байдалд аюул учрах вий хэмээн НҮБ санаа зовж буй ч тэднийг нэмж зэвсэглэхээр төлөвлөөгүй байна. Одоогийн байдлаар тэднийг гадагш явахыг нь багасгаж, илүү аюултай цэгүүдэд ажиглалт хийхийг нь болиулсан” гэж Ладсус мэдэгдэв. Сири дэх зөрчлийг зохицуулах НҮБ-ын элчээр ажиллаж байсан Кофи Аннан иргэний дайнд гурав дахь хүчин хөндлөнгөөс оролцох нь “хожимдсон шийдвэр” гэж үзэж байна. Ийм үйлдэл нь хүчирхийллийг зогсоохоос илүү шатлан өргөжүүлэхэд хүргэж болзошгүй гэж тэр хэллээ. “Зөрчлийг цаашид цэрэг зэвсгийн хүчээр шийдэх гэх нь Сирийн ард түмний хүсэлд нийцэхгүй. Аллага хядлага зогсоосой гэж тэд хүсэж байна.
Дайнд зэвсгээр хандив өргөхийг энэ улсаас хол байгаа хүмүүс л хүсээд байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан хэлж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асууд лаар ямар нэг шийдвэр гаргаж ча дах гүй байгаад хэнийг ч буруутгаж болох гүй, гэхдээ одоо “гал дээр тос биш ус асга хад” анхаарах хэрэгтэй гэж Кофи Аннан нэмж хэлэв. Тэрбээр НҮБ-ын тус гай элчээр ажил лаж 2012 онд ихээхэн хугацааг Сирид өнгөрөөсөн юм. Гэвч зөрч лийг нэг тийш болгох зүгт юу ч хийж ча даагүй. Харин Сирийн сөрөг хүчин түү нийг Башар Асадын дэглэмд үйлчилж байна гэж зэмлэсэн.
Сирийн сөрөг хүчний удирдагч Муаз аль-Хатиб Арабын орнуудын лигийн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ Сирийн умардад “нислэггүй бүс” бий болгож өгөхийг АНУ-аас хүслээ. Түүний үгээр бол, ингэснээр Туркийн өмнөдөд байрлуулаад байгаа агаараас эсэргүүцэн хамгаа лах “Пэтриот” цогцолборыг ашиглах бо ломжтой болох аж. НАТО-гийн командлал Сирийн зөрчилд хутгалдах хүсэлгүй байгаа учир энэ саналыг тэр дор нь эсэргүүцэв.
Р.ЖАРГАЛАНТ