АНУ-ын Техас муж улсын Галвестон хотод байдаг эрдэм шинжилгээний лабораториос “Гуанарито” хэмээх үхлийн аюултай вирус бүхий сав алдагдсаныг удирдлага нь мэдэгдлээ. Эд хөрөнгийн үзлэг хийж байгаад түүнийг алга болсныг анзаарчээ. Уг лабораторийн аюулаас хамгаалах систем ямар нэг байдлаар зөрчигдөөгүй байна. Гадны хэн нэгэн энд орж ирээгүй аж. Тиймээс вирус бүхий сав тохиолдлын байдлаар хагарч, дотор нь байсан хогтой хамт гадагш хаягдсан байх гэж үзэхэд хүрчээ.
Эд хөрөнгийн сүүлчийн үзлэг 2012 оны арваннэгдүгээр сард болоход вирус бүхий сав байрандаа байсан гэнэ. Тэр вирусийг биологийн зэвсэг болгон ашиглаж болох аж. Тэгэхдээ вирус алдагдах нь жирийн иргэдэд аюулгүй гэж эрх баригчид нь үзэж байна.Гуанарито нь маш бага судлагдсан вирус ч түүгээр хордсон амьд биеийн гуравны нэг нь үхэж мөхөх аюултай аж.
Харин Венесуэлд байдаг нэгэн зүйл харх л түүнийг дамжуулагч болдог байна. Тиймээс Америкт байдаг харх юм уу, хүнээс хүнд дамжих боломжгүй гэж эрдэмтэд үзэж буй гэнэ. Техасын Их сургуулийн харьяанд байдаг энэ лабораторид урьд нь нэг ч удаа ийм явдал тохиолдож байгаагүй аж.