Америкийн Төрийн тэргүүний аюулгүй байдлыг хамгаалдаг Нууц албаны тэргүүнээр Барак Обама урьд нь энд штабын даргаар ажиллаж байсан Жулия Пирсоныг томилов. Тэрбээр Америкийн түүхэнд энэ албыг хаших болсон анхны эмэгтэй юм. Тус албыг тэргүүлж байсан Марк Салливан өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон билээ.
Энэ нь түүний удирдлагад байсан хүмүүс дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ерөнхийлөгч Обамагаа Колумб улсад очоод байх үед тэндхийн биеэ үнэлэгчидтэй орооцолдсонтой холбоотой байж болзошгүй. Салливан энэ албыг долоон жил удирдсан, ер нь уг агентлагт 30 жил ажилласан аж.
АНУ-ын Нууц алба нь Ерөнхийлөгч болон түүний гэр бүл, Америкийн төрийн тэргүүн байгсдыг хамгаалж, Америкийн мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар хийх явдалтай тэмцдэг аж. 2003 оноос өмнө тус алба Сангийн яамны харьяанд байжээ.
Р.ЖАРГАЛАНТ