Ромын хамба лам Франциск энэ сарын 23-ны бямба гаригт XVI Бенедикттэй уулзсан нь католик сүмийн тэргүүн хамба урьд нь энэ албыг хашиж байсан хүнтэй зориуд нүүр учирсан анхны тохиолдол аж. Уулзалт Ром хотоос холгүй Бенедиктийн байрлаж буй Кастель Гандольфо шилтгээнд болжээ.
Бенедикт албаа өгсөн ч “Ромын хүндэт хамба” хэргэмтэй байх бөгөөд түүнийг “эрхэм дээдэс” гэж нэрлэнэ. Хамба Йозеф Алоиз Ратцингер гэгдэж явсан XVI Бенедикт гэгээн суудлаа энэ оны хоёрдугаар сарын 28-нд орхихдоо нас өн дөр болсон, эрүүл мэнд сайнгүй гэсэн хоёр зүйлийг гол шалтгаан болгосон. Түүний оронд Аргентиний хамба Хорхе Марио Бергольог сон гож Франциск хэмээх сахилын нэр хайр ласан юм. Тэрбээр сэнтийдээ энэ сарын 19-нд заларсан.