Оросын бизнесмен, улстөрч агсан Борис Березовский өөд болсныг Их Британийн хууль сахиулах байгууллагынхан нотоллоо. Түүний цогцос Лондонгоос баруун тийш 40 км-т байдаг Эскот хот дахь гэрт нь байгаа аж. Шарилыг хамгаалалтад авчээ. Борис Березовский “Зүрх минь зогсчи хоосой гэж хүсэж байна” гэж ойр дотнынхондоо хэлж байсныг нь бодоход амь нас нь ахархан болж буйг тэрбээр гадарлаж байсан бололтой. Амиа хорлосон байж болзошгүй гэсэн сэжиг ч бас байх шиг.
67 настай Борис Березовский өнгөрсөн бямба гаригт амьсгал хураажээ. Тэрбээр 2012 онд Роман Абрамовичоос таван тэрбум доллар авах нэхэмжлэл гаргаад ялагдал хүлээснээс хойш “клиник хямрал”-д орсон гэж үздэг. Тэрбээр дөрвөн сар Лондонгийн Прайориклиник гэдэг эмнэлэгт эмчлүүлсэн аж. Сүү- лийн үед санхүүгийн хувьд ч түүнд түвэгтэй байдал бий болсон гэлцдэг. Иргэний гэр бүлийн харилцаатай байсан Елена Горбуновагаасаа ч энэ оны нэгдүгээр сард салсан байна. Гэтэл энэ эмэгтэй Березовскийгоос хөрөнгө мөнгө нэхэмжилж Лондонгийн дээд шүүхэд хандсан аж. Бас гэргий нь байсан Галина Бешаровад хэдэн зуун сая доллар өгөхийг 2011 онд шүүх Березовскийд үүрэг болгосон гэсэн мэдээлэл Английн хэвлэлд гарч байжээ. Нас барахынхаа өмнөхөн Березовский “Forbes” сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцахдаа Оростоо эргэж очихыг хүсэж буйгаа хэлсэн байдаг. “Надад эрүүгийн хэрэг үүсгээд байхад ч би Орос эх орондоо очихыг хүсдэг байсан. Орос орон минь надад хичнээн үнэтэйг, би цагаач байж чадахгүйгээ мэдэхгүй явсан юм билээ. Би одоо 67 настай, амьдрал маань утга учраа алдлаа. Цаашдаа юу хийхээ мэдэхгүй байна” гэж хэлж байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн тө лөө- лөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээс үз вэл, Березовский Путинд захидал бичиж, гаргасан алдаандаа гэмшиж буйгаа илэрхийлээд эх орондоо эргэж очих боломж олгохыг хүсэж байжээ. Түүний ойрын хүрээнийхний ярьснаар бол Березовский шүүхийн нэхэмжлэл нь бүтэхгүй болсноос төдийгүй өөрийнх нь нэр хүндэд цохилт учирснаас хойш ихээхэн хямарсан аж. Өмгөөлөгчдийнх нь төлбөрийг төлж, зээлдүүлэгчтэй нь тооцоо дуусгахын тулд Березовскийн хөрөнгөнөөс зарж үрж эхэлсэн нь сүүлийн үед нэгэнт тодорхой болсон байна. Тухайлбал, Энди Уорхолын зурсан “Улаан Ленин” бүтээлийг дуудлагаар 110 мянган (166 сая доллар) фунтээр заржээ. Өөр ч хэд хэдэн бүтээлийг худалдахаар зэхэж, Лондонд байх албан байрыг нь хааж, ажилтнуудыг нь халж, “Роллс Ройс” машиныг нь хааш нь юм бэ, авч явсан аж. Березовскийн ойрын нөхөр нь бөгөөд зөвлөх нь байсан лорд Беллийн ярьснаар бол талийгаач сүүлийн үед гэртээ ганцаар байх болж. Тэр ч бүү хэл урьд нь хэдэн арваараа байдаг байсан хамгаалагчдаас нь ердөө ганц нь үлдсэн байж.
Р.ЖАРГАЛАНТ