Өнгөрсөн сарын эцсээр Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай шаардсаны дараа Кабул хотоос баруун өмнө зүгт байх Вардак мужаас тусгай зориулалтын цэргээ гаргахыг АНУ зөвшөөрөв. Америкийн цэргүүдийн орхисон газруудад Афганы үндэсний аюулаас хамгаалах хүчний ажилтнууд үүрэг гүйцэтгэх аж. "Талибаны" дайчид Кабул руу довтолгоон хийх түшиц газраа гэж үзээд байгаа тус мужид ийм замаар хяналтаа тогтооно гэж талууд найдаж буй юм байна.
Америкийн тусгай зориулалтын хүчин Вардак мужаас гарах шаардлагыг Хамид Карзай хоёрдугаар сарын 24-нд тавьсан гэнэ. Америкийн тусгай албаныхан болоод тэдэнтэй гар нийлдэг Афганистаны цагдаа нарын ёс бус үйлдлийн талаар Афганистаны эрх баригчдад удаа дараа ирсэн мэдээллийн улмаас Хамид Карзай ийм эрс шийдвэр гаргахад хүрчээ. Америкийн цэргүүд ч, Афганистаны цагдаа нар ч энд хүмүүсийг тамлаж, амийг нь хороож байсан аж.
Афганистанд аюулгүй байдлыг тогтооход туслах олон улсын хүчин Талибаны эсрэг үйл ажиллагаагаа 2001 оны намар эхлүүлсэн юм. Америкийн цэргүүд, тэдний холбоотнууд 2014 онд тус улсаас явах ёстой юм.