Сирийн сөрөг хүчний Үндэсний эвсэл шилжилтийн Засгийн газрын Ерөнхий сайдыг даваа гаригт сонголоо. Босогчдын хяналтаа тогтоогоод буй нутаг дэвсгэрт засаглах Сайд нарын танхимын тэргүүнээр Сирийн сөрөг хүчний лидерүүдийн нэг, харилцаа холбооны технологийн мэргэжилтэн Хасан Хиттог батлав. Дамаск хотноо мэндэлсэн энэ хүн АНУ-д нэлээд олон жил амьдарсан юм байна. Үндэсний эвслийн лидерүүдийн уулзалт Туркийн Истанбул хотноо болжээ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалтад 48 хүн оролцсоноос 35 нь ноён Хиттог дэмжлээ. Оролцогчдын дунд түүнийг “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэж тодорхойлох хүн цөөнгүй гарав. Өөрөөр хэлбэл, Сирийн сөрөг хүчний либерал фракц болон исламын талынхны аль алины таалалд нийцэх нэр дэвшигч ажээ. Гэвч эвслийн нөлөө бүхий зарим удирдагч Х.Хиттогийн цэрэг армийн туршлага мэдлэг нимгэнийг тэмдэглэн, санал хураалтад оролцохоос татгалзсан гэнэ.
50 настай Х.Хитто Сирийн босогчдын эзэлсэн газар нутагт тусламж хүргэх ажлыг зохицуулахад туслахаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын Теха саас Туркт ирж суурьшжээ. Түр Засгийн газрыг бүрдүүлэх ажил 2-4 долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна. Сөрөг хүчний янз бүрийн бүлгүүдийг нэгтгэн, үйл ажиллагааг нь удирдан зохицуулж байгаа Сирийн үндэсний эвсэл 2012 оны сүүлчээр байгуулагд сан. Пер сийн булан хийгээд Өрнөдийн зарим орон тус байгууллагыг Сирийн ард түмний хууль ёсны цорын ганц төлөөлөл гэж үзэхээ илэрхийлсэн. Мөн Ара бын орнуудын лигт Сирийг төлөөлнө үү хэмээн урьсан. Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхээр шийдвэрлэсэн бусад оронд Вашингтон саад учруулахгүй гэж Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри даваа гаригт мэдэгджээ. Харин АНУ өөрөө хүмүүнлэгийн тусламжаас өөр зүйл Сирид илгээх бодолгүй хэвээр байна. Сирид зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцлуулах асуудлаар Европын холбоонд хандана гэдгээ үүний өмнө Франц, Их Британи мэдэгдсэн аж.
Одоогоор Европын холбоо Сирид зөвхөн хүнс, эм бэлдмэл болон шөнийн ажиглалтын багаж төхөөрөмж, сум үл нэвтрэх хантааз, радио холбооны хэрэгсэл зэргийг нийлүүлэхийг зөвшөөрч байгаа юм байна. Зэвсгийн нийлүүлэлтэд тавьсан хоригийг цуцлахгүй аваас босогчдыг зэвсэглэх асууд лыг “бие даан” шийдвэрлэхэд бэлэн гэдгээ ч Парис, Лондон тэм дэглэсэн. Эл асуудал ирэх тавдугаар сар гэхэд шийдэгдсэн байна гэж эх сурвалжууд мэдэгджээ. Харин Герман болон Европын холбооны бусад улс босогчдыг зэвсэглэх нь сөргөлдөөнийг улам хурцатгахаас өөр үр дүн авчрахгүй хэмээн үзэж байна.
Франц, Британийн бодлоор, Сирийн Ерөнхийлөгч Б.Асад армийнхаа бүх боломжийг ашиглах санаатай байгаа бөгөөд хэлэлцээ хийх төлөв харагдахгүй байгаа аж. Тиймээс Сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэх ганц арга нь босогчдод туслан хүчний харьцааг өөрчлөх явдал гэж дээрх орнууд үзжээ. Босогчдод одоогоор Ара бын орнуудын лиг тусалж байна. Хойд Африк, Ойрхи Дорнодын 22 улс багтдаг тус байгууллага Сирид бүх төрлийн зэвсэг, байлдааны хэрэгсэл нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Хоёр жил дамнан үргэлжилж байгаа иргэний дайнд 70 гаруй мянган хүн амиа алдаж, дүрвэгчдийн тоо нэг саяас давсан байна.
Х.ЭНХ