Янз бүрийн эх сурвалжид мэдээлснээр 3-4 мянга орчим хүн энэ сарын 17-нд Будапешт хотын гудамжинд гарч жагсан Ерөнхий сайд Виктор Орбаны үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Виктор Орбан нь Ерөнхий сайдын суудлыг 2010 онд дахин эзэлсэн, эрх баригч "Фидес" намын тэргүүн юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж энэ нам үздэг аж.
Сүүлчийн буюу дөрөв дэх засвараа Үндсэн хуульд энэ сарын 12-нд оруулсан юм. Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн шүүхийн бүрэн эрхийг хассан байна. Түүнээс гадна сонгуулийн өмнөх кампанит ажлын үед улсын бус хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн зар сурталчилгаа дамжуулахыг хориглох нь зүйтэй гэж үзсэн. Мөн оюутанд улсаас өгдөг тэтгэлгийг хорогдуулахаар тусгасан аж. Эдгээр өөрчлөлтийг сөрөг хүчин ардчиллын үндсийг ганхуулсан, Үндсэн хуулийн шүүхийг хүчгүй болгосон гэж үзэж эсэргүүцэж байна.
Европын холбоо, АНУ, Хүний эрхийг хамгаалах Европын зөвлөл ч Унгарын сөрөг хүчинтэй санал нэг байгаа юм байна. Үүнийх нь төлөө Европын холбоог улс орны дотоод хэрэгт хөндлөнг өөс оролцлоо гэж Виктор Орбан буруутгав. Эрх баригч намын санаачилгаар өөрчлөлт оруулсан Үндсэн хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон аж.
Р.ЖАРГАЛАНТ