Хятадын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хоёр ч сайдын орон тоог хасах гэж буйгаа зарлав. 1998 оноос хойш БНХАУ-ын Сайд нарын танхимын бүтцэд өөрчлөлт ороогүй байсан юм. Яамдын тоог цөөлөхийн зэрэгцээ тэдний эрх мэдлийг өргөтгөх юм байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганд танилцуулсан төлөвлөгөөнд Төмөр замын яамыг татан буулгаж, гэр бүл төлөвлөлтийн асуудал эрхэлсэн комиссыг Эрүүлийг хамгаалах яамны бүрэлддэхүүнд оруулжээ.
Хүнсний бүтээгдэхүүн болон эмэнд хяналт тавих агентлагийн эрхийг өргөжүүлэхээр төсөлд тусгасан байна. Төмөр замын яам, гэр бүл төлөвлөлтийн асуудал эрхэлсэн комисс хоёр сүүлийн хэдэн жил хэл амны бай болж иржээ. Төмөр замын яаманд авлига хээл хахууль газар авч, төсвийг хэтрүүлэн зарцуулж ирсэн аж. Аюултай хоол хүнс, эмийн тухай, тэдгээрт холбогдох байгууллагууд нь зохих ёсоор хяналт тавиагүй талаарх шуугиан их байлаа. 2012 оны намар, 2013 оны хавар Хятадад удирдлагаа төлөвлөгөөтэйгээр солих үйл явц болж байна.
Хятадын удирдлагад Си Зиньжин тэргүүтэй тав дахь үе ирж байна. Тэд улс орноо 10 жилийн хугацаанд авч явах юм.
Р.ЖАРГАЛАНТ