Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс Энрике Каприлес ганцаар өрсөлдөхөөр болсныг өчигдөр мэдээлэв. Харин Каприлес өөрөө энэ тухай албан ёсоор ам нээсэнгүй. 40 настай Э.Каприлес "Юуны урьд үнэний шүүх" гэдэг нэртэй намын хүн бөгөөд Миранда мужийг тэргүүлж байгаа юм.
2012 оны намар тэрбээр Уго Чавест ялагдсан. Гэтэл Чавес энэ сарын 5-нд өөд болсон тул одоо 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шаардлагатай болов. Уго Чавес өөрийн залгамжлагчаар зарласан одоогийн Дэд ерөнхийлөгч Николас Мадуро энэ сонгуульд Э.Каприлесийн өрсөлдөгч болно.
Олон нийтийн санаа бодолд хийсэн сүүлийн тандалтаар венесуэльчүүдийн 50 хувь нь Мадурогийн, 36 хувь нь Каприлесийн төлөө саналаа өгөх бололтой.
Р.ЖАРГАЛАНТ