Саяхан Умард Солонгост айлчилсан мэргэжлийн сагсан бөмбөгч асан Деннис Родман телевизийн АВС сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа тус улсын удирдагч Ким Чен Ун утсаар ярихыг хүсэж Барак Обамад хандсан гэж хэлжээ. Родманий хэлснээр бол АНУ-тай дайтах хүсэлгүй байна гэж Ким Чен Ун хэлсэн байна. Ким Чен Ун ч, АНУ-ын Ерөнхийлөгчийн адилаар сагсан бөмбөгт дуртай гэнэ. Тэгээд энэ нийтлэг сонирхол нь хоёр улсын удирдагч хэл амаа олоход нь тус болж болох юм гэж тэр үзэж байна хэмээн сагсан бөмбөгч нэмж хэлсэн аж.
Деннис Родман Умард Солонгост хоёрдугаар сарын эцсээр очиж. Ким Чен Унтай уулзан, Аме рик, Умард Солонгосын сагсан бөмбөгчдийн тоглолт үзжээ. Тэд хоорондоо хэлмэрчээр дамжуулж бас түүний оролцоогүйгээр англиар ярилцаж байсан гэнэ. Уулзалтын дараа Родман өөрийгөө Умард Солонгосын удирдагчийн “насан туршийн анд нөхөр” гэж нэрлээд, эндхийн ард түмнийг хайрладаг гэж хэлсэн байна. АНУ-ын Төрийн Департамент Родманий айлчлалыг хувь хүний хийж буй үйлдэл гэж тэмдэглээд энэ айлчлалтай ямар нэг холбоо байхгүйгээ онцолсон аж.